yunaas ch buu ai

***Хөгшрөлт

20:17, 2008-09-14 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийн талаар бичиж та бүгдийн саналыг авах гэсэн юм. Би одоо 28 настай. Миний бие хамгийн сайн байсан үе миний 18 нас. Тэр үед би гар дээрээ 50-60, савлуур дээр 25 удаа төвөггүй суниачихдаг, ямар ч урт замын гүйлтэнд ядрахгүй барианд орж ирдэг, хүний яриаг тухайн хүний цаад санаатай нь хамт шууд ойлгочихдог, тооны хичээлээ анхаараад суувал төвөггүй ойлгодог хүүхэд байсан. 23 нас хүрээд аливаа зүйлд хандах идэвх өмнөх шигээ байхаа больж хамаг эрч хүчээ өөрийн хобби болох компьютер ширтэж суухад зарцуулж, хөдөлгөөн дутагдаж эхэлсэн. Бас яг тэр үеээс эхлэн хэр баргийн хүнийг ахаа, эгчээ гэж гүйхээ больж болж өгвөл хөгшөөн, найзаа гэж ярих болсон. Зарим тохиолдолд 30 нас хүрсэн хүнтэй үеийн юм шиг харьцдаг байлаа. 25 нас хүрээд ирэхэд 40 гарсан ах нар хүртэл намайг хөгшөөн гэж харьцдаг болсон. Би тэр хэмжээгээр өөрийгөө дунд насанд хүрсэн хүн шиг төсөөлөх болсон. Тэгээд сая 28 нас хүрсэний дараа өөрийгөө ямар ч зүйлд идэвхгүй, бас бие муутай болсоноо мэдэрлээ. Зайсангийн орой руу алхаж гарах гэж ядарч байна гээд боддоо. Бас нэг анзаарч байгаа юм гэвэл одоо надад эхнэр, хүүхэдгүй найз гэж алга. Би ген муутайдаа ч юм уу ямар ч гэсэн эхнэр хүүхэдтэй болсонгүй. Тэгээд тэд нартай хамт хөгширч эхнэр авч нас намбандаа оръё гэхээр нэг л сонин санагдаад байх юм. Эхнэр авъя гээд үнэхээр хүсээд, дайрах юм бол нэг сайхан намбалаг ганц, хоёр дагавар хүүхэдтэй халамжтай авгай олж авч болж л байна л даа. Гэхдээ л надад гэр бүлийн амьдрал зохихгүй юм шиг санагдаад байх юм. За тэгээд хүүхэд мүүхэд гэвэл бүр дотор муухай оргиж байна. Өөрийн хүүхэд одоогоос жилийн өмнө төрөх гэж байсан л даа. Харин аз болж найз бүсгүй маань хүүхдээ авахуулсан юм. Тэрнээс ч болсон уу бид хоёр уулзахаа больсон юм. Эхлээд нас намбатай сайхан аав болж үздэг юм бил үү гэж бодож байсан. Хүүхдээ авахуулсаны дараа бахь байдагтаа шилжсэн. Зарим тохиолдолд хүн хөгширч байгаагаа мэдрэх тусам улам залуу стильтэй болох гэж үздэг юм билээ. Би тийм болох гэж оролдож байгаа хүмүүсийг хараад яагаад ч юм зөрмөөр санагдаад байдаг юм. Зүгээр жишээ болгоход 30 гарсан залуу элдвийн бичигтэй хүүхдийн гэмээр хувцас өмсчихөөд яваад байгааг хараад инээд ч хүрэх шиг болно. Гадны оронд хүн 40 нас хүрээд өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг зөвлөдөг юм билээ. Би тэр зөвлөлгөө дагана гэвэл 5 хүүхэдтэй авгайгийн 6 дахь хүүхдийг төрүүлж өгнө гэсэн үг. Тэгэхээр одоо надад ганц бие амьдрахын жаргалыг эдэлж сурах л үлдэж байх шиг байна. Тэгэхдээ амьдралдаа утга учир олж чадахгүй юм шиг байна лээ. Өөрийнхөө төлөө гээд яваад байх нэг л утгагүй санагдаад байгаа юм. Тэгээд удахгүй дунд насны эгнээнд шилжинэ. Үр хүүхэдгүй, гэр бүлийн амьдрал байхгүй өвгөжөөр хүнд кайф авах юм бараг байхгүй. Сайндаа л нэг мөрийтэй тоглож, архи ууж, хүүхэн худалдаж авна. Бүр их сайн явбал мөнгөө үрж, баахан улс орноор зугаалах байх. За бүр их мөрөөдвөл зугаалсан улс, орнуудынхаа талаар ном, сэтгүүл гаргана, хувийн амьдралынхаа талаар ном бичнэ. Тэгээд явж, явж үхэхдээ хөлөө бараг танихгүй хүнээр хучуулж байгаад чад хийх байх даа. Одоо эргээд харахад хүн 18 нас хүртлээ өсөж, хөгжөөд 18-25 нас хүртлээ тогтвортой байж байгаад 26 наснаас цааш хөгшрөлт явагддаг юм шиг байна. Яахав хэвлэл мэдээлэл, олны яриагаар бол хүнийг өөдрөг байлгах зорилгоор 40 насыг залуу нас гэж сурталчилж л байна. Үнэн хэрэгтээ хүн 14-16 насандаа үржих чадвартай болж биологийн насанд хүрээд байгалийн хуулиар бол үр төл үлдээсэн амьтанд дахиад цааш нэг их удаан амьдардаггүй. Харин хүн үр төл үлдээсэн мөртлөө нэлээн хугацаанд амьд явдаг. Ер нь уншигчийг уйдаахгүй гэж наргиж хэлэхэд та 17 наснаас дээш настай бол аль хэдийн хөгшин өвгөн, эмгэн болсон гэдгээ ойлгож аваарай. Өөрийгөө залуу гэж бодох дуртай хүмүүст миний бичлэг таалагдахгүй нь мэдээж. Тэгэхдээ ямар ч зүйлд хоёр тал байдаг. Та өөрийгөө залуу гэж бодоод яваад байнаа гэдэг чинь маш муухай, жигшмээр өвгөн, эмгэн болох замаа засаж байна гэсэн үг шүү. Насалсан насандаа эзэн болж амьдрах шиг сайхан юм байхгүй гэж мунхаг би хаа нэгтээгээс сонсож байсан юм байна. Та 50 нас хүрчихээд хүүхэд нохойн доог болоод явах уу, хүмүүсийн хүндлэлийг хүлээж, Цагаан сараар тарган ууцны цаана намбайж суухуу гэдгээ сайн бодох хэрэгтэй. За ингээд элдвийн балай бодол санаагаа төгсгөе. Коммент авч өөрийгөө солиотой эсэхээ шалгах гэж л бичлээ.  

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 24-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn



:-)
 
xaax